“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай дахин боловсруулах үйлдвэрлэлээрээ дамжуулан хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн шавхагдах нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалан хог хаягдлын менежментийг сайжруулан эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж орчны бохирдлыг бууруулах замаар ээлтэй хот, иргэдийн оролцоо, хариуцлагатай хэрэглээг дэмжин урт хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтыг баримтлан хэрэгжүүлнэ.
“Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратеги нь дараах 3 үндсэн зарчим дээр тулгуурлана.