Монгол улсад өдөр тутам үүсэж буй PET1 төрлийн ус, ундааны хуванцар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах зөв дадлыг бий болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдлын тогтвортой менежментийг бий болгох.
TML Plastic үйлдвэр нь европ технологиор өдөрт 75 тонн, жилд 27000 тонн PET тэмдэглэгээтэй ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай ба Монгол Улсын хэмжээнд 1 жилд үүсэх ус, ундааны хуванцар савыг 100% дахин боловсруулах боломжтой.
Бидний үйлдвэрлэж буй мөхлөг (rPET) нь АНУ-ын FDA, ОУ-ын GRS, ISO 9001, ISO 14001, FSSC 22000 болон Европын холбооны EFSA чанарын стандартуудын дагуу хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр хангадаг нь батлагдсан.
Ти Эм Эл Пластик үйлдвэр нь дэлхийд тэргүүлэх европ технологиор шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулж, “савнаас сав” бий болгох зарчмаар ОУ-ын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй түүхий эдийг бэлтгэн гаргаж байна.